Танилцуулга

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь геологи хайгуул, уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг, дотоодын  хөрөнгө оруулалттай компани юм.  

Манай компани Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутаг дахь “Бөөрөлжүүтийн Тал” хүрэн нүүрсний ордын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмш...

Он цагийн хэлхээс

2011 Он

“Бөөрөлжүүтийн тал” төслийн геологи хайгуулын хээрийн болон байр зүй, цооногийн каротаж, лабораторийн шинжилгээний ажил бүрэн дууссан.

Цааш...
2011 Он
close
  • “Бөөрөлжүүтийн тал” төслийн геологи хайгуулын хээрийн болон байр зүй, цооногийн каротаж, лабораторийн шинжилгээний ажил бүрэн дууссан.

  • ХБНГУ-ын Фрайберг хотын Уул уурхайн академийн эрчим хүч технологи, химийн инженерийн институтэд нүүрсний химийн шинж чанарын бүрэн судалгаа хийгдсэн.

  • ХБНГУ-ын ZEMAG компанийн нүүрс химийн лабораторид төслийн талбайн нүүрсний брикетлэгдэх шинж чанарын судалгаа хийгдсэн.

  • “Бөөрөлжүүтийн тал” төслийн ажилчдын хотхоны барилгын шавыг тавьсан.

  • Ажилчдын хотхоны зураг төсөл, байр зүйн зураг, инженер геологийн, лабораторийн шинжилгээ судалгааны ажил бүрэн дууссан.

  • Уурхайн шатахуун түгээх станцын зураг төсөл эхлэж, байр зүйн зураг, инженер геологи, лабораторийн ажил хийгдсэн.

  • Гидрогеологийн хайгуулын хээрийн болон байр зүй, лабораторийн шинжилгээний ажил бүрэн дууссан.

  • Төслийн 600 МВТ цахилгаан станцын нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) эхэлсэн.

  • Төслийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлсэн.

  • Төслийн Багахангай чиглэлийн төмөр замын ТЭЗҮ хийгдэж эхэлсэн.

  • “Бөөрөлжүүтийн тал” төслийн ил уурхайн ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил эхэлсэн.

  • Төслийн байгаль орчны суурь үнэлгээний тайлан бэлэн болсон.

  • “Бөөрөлжүүтийн тал” төслийн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан эхэлсэн.

  • Уул уурхайн хүрээлэнд төслийн талбайн уулын чулуулгийн физик механикийн лабораторийн шинжилгээ хийлгэсэн.

2012 Он

Төслийн талбайн нүүрсийг Цөмийн энергийн газрын цацрагийн шинжилгээний лабораторид шинжлүүлсэн.

Цааш...
2012 Он
close
  • Төслийн талбайн нүүрсийг Цөмийн энергийн газрын цацрагийн шинжилгээний лабораторид шинжлүүлсэн.

  • “Майкромайн Монголиа“ компаниар Австралийн Жорк стандартын дагуу хийлгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан бэлэн болсон.  

  • Төв аймгийн Баян сумын засаг даргын тамгийн газраас төмөр зам, авто зам, ажилчдын хотхон, шатахуун түгээх станцын газар эзэмших гэрчилгээг авсан.

  • Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Амармэнд Монгол улсын ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд орж ажиллан, Германы талаас “Лүрги” болон "Жи Ти Эл Эф1" компаниудтай нүүрс шингэрүүлэх төсөл дээр хамтран ажиллах харилцан ойлголцлын  санамж бичигт гарын үсэг зурав. 

  • Археологийн иж бүрэн хайгуулын судалгааг Шинжлэх ухааны академийн (ШУА) Археологийн хүрээлэнтэй хамтран хийсэн.

  • Палеонтологийн иж бүрэн хайгуулын судалгааг ШУА-ийн Палеонтологийн төв болон ОХУ-ын Москва хотын Геологийн хүрээлэнгийн Эртний ургамлын лабораторийн судлаачдын хамтарсан багаар хийлгэсэн.

  • Уурхайн талбайд байрлах шатахуун түгээх станцын зураг төслийг  магадлалын шинжээчийн дүгнэлт гарган батлуулсан.

  • Уурхайн ажилчдын хотхоны ундны усны дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраар батлуулан гаргасан.

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчны ерөнхий үнэлгээ гаргаж өгсөн.

  • Уурхайгаас шүүрүүлж гаргасан усаар хиймэл нуур байгуулах байр зүйн зураг, зураг төслийн ажил эхэлсэн.

  • Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Ашигт малтмалын газрын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

  • Налайх - Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замд холбогдох “Бөөрөлжүүтийн тал” төслийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ-ийг боловсруулан, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамаар батлуулсан.

  • “Бөөрөлжүүтийн тал” төслийн 600 МВТ хүчин чадалтай цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулж, Эрчим хүчний зохицуулах хороогоор батлуулан, цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл авсан.

  • ХБНГУ-ын “RWE” ХК-иар 600 МВТ хүчин чадал бүхий цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулж эхэлсэн.

  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас уурхайн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүлээн авсан.

  • Нүүрс шингэрүүлэх төслийн хүрээнд төслийн талбайд технологийн өрөмдлөгө хийж, нүүрсний дээжийг  “Лүрги” компанийн лабораторид шинжлүүлэхээр илгээсэн.

  • "Бөөрөлжүүтийн тал" нүүрсний ордын гидрогеологийн нөхцлийг тодорхойлох зорилгоор явуулсан гидрогеологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан бүрэн хийгдэж дууссан.

2013 Он

“Бөөрөлжүүтийн тал” төслийн ил уурхайн ТЭЗҮ-ийг Ашигт малтмалын газрын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

Цааш...
2013 Он
close
  • “Бөөрөлжүүтийн тал” төслийн ил уурхайн ТЭЗҮ-ийг Ашигт малтмалын газрын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

  • ХБНГУ-ын “Лүрги” компанийн лабораториос нүүрсний шинжилгээний хариу хүлээн авсан.

  • Өмнөх онд хийгдсэн судалгаан дээр үндэслэж Археологийн хүрээлэнгээр малтлага хийлгэсний үр дүнд XII-XIV зууны үеийн соёлын үнэт олдвор болох хиргэсүүрийг нээн илрүүлсэн.

  • Төслийн 600 МВТ хүчин чадал бүхий цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулах ажлыг ХБНГУ-ын “RWE” компани бүрэн боловсруулж дуусгасан.

  • Уурхайн цахилгаан хангамжийн зураг төслийн ажил бүрэн хийгдэж дууссан.

  • Өөрийн охин компани болох “Бөөрөлжүүтийн тал” ХХК-ийн хүрэн нүүрсний төслийн талбайн Геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

  • Уурхайгаас шүүрүүлж гаргасан усаар хиймэл нуур барих инженер геологийн ажил дууссан. 

  • Хээрийн болон суурин боловсруулалтын ажлын үр дүнд “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тайлан”-г хийсэн.

  • Багахангай дүүргийн ус суваг ашиглалтын товчоотой уурхайн хотхоны бохир ус зайлуулах гэрээ хийсэн.

  • Төв аймгийн Баян сумын засаг даргын тамгын газартай түр хог хаягдлын гэрээг байгуулсан.

2014 Он

Уурхайгаас шүүрүүлж гаргасан усаар хиймэл нуур байгуулах зураг төслийн ажил хийгдэж дууссан.

Цааш...
2014 Он
close
  • Уурхайгаас шүүрүүлж гаргасан усаар хиймэл нуур байгуулах зураг төслийн ажил хийгдэж дууссан.

Видео
Ханшийн мэдээлэл
Нээлттэй ажлын байр
Төв оффисын байршил
Холбоо барих
Бодь цамхаг, 10-р давхар, 1003 тоот Ц.Жигжиджавын гудамж 3,
Улаанбаатар 15160, МОНГОЛ УЛС
Утас: +(976-11) 316118
Фaкс: +(976-11) 316117
И-мэйл: info@tme.mn